1949 1950,1960,1970 аад онуудад хэрэглэгчид эх кодыг харж, өөрчилж түгээх зөвшөөрөлтэй байсан байна. Ихэнх техник хангамж борлуулдаг компаниуд програм хангамжыг дагалдуулан өгч байлаа. Харин 1960 оны сүүлээр техник хангамж зарсан мөнгөөрөө програм хангамж хөгжүүлэлтээ санхүүжүүлдэг компаниудаас ялгаатай зөвхөн програм хангамж хөгжүүлэн зардаг компаниуд гарч ирэв. 70-аад болон 80-аад оны эхээр програм хангамжийн компаниуд нь хэрэглэгчид кодыг судлан, мэдэж авахаас сэргийлэн 2 дахь хуулбар програмыг зардаг болов. 1983 онд МИТ хиймэл оюун ухааны лабораторын гишүүн Ричард Сталлман “GNU төсөл”-ийг хэрэгжүүлснээ зарлав.Чөлөөт болон нээлттэй-эхийн програм хангамж Нээлттэй эхэд хамрагдах програм хангамж гэдэг нь хэн ч эх кодыг үзэх, судлах, үнэлэх дүгнэх болон шинэчлэн өөрчлөх боломжтой байдаг програм хангамж юм .Эх код нээлттэй байдаг учир хэн ч сайн дураараа програм хангамжийн дизайныг сайжруулах үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг. Хаалттай эхийн програм хангамж нь хувилах эрх нь хязгаарлагдмал байдаг, эх код нь хэрэглэгчдэд харагддаггүй патенттай өмчийн програм хангамжаас ялгаатай. НЭПХ-г ашиглахын давуу талууд нь ПХ бүтээх зардлыг бууруулах, хамгаалалт болон тогтвортой байдлыг өндөрсгөх, хэрэглэгчдэд өөрсдийн техник хангамжаа илүү сайн удирдах боломж олгодог зэрэг юм. Чөлөөт, нээлттэй эхийн үйлдлийн систем болох Linux болон Unix-н үйлдлийн систем нь өнөөдөр олон хүнд ашиг тусаа өгч, серверүүд, персонал компьютер, ухаалаг утсууд зэрэг олон төхөөрөмжүүлийг ажиллуулсаар байна.
No comments:
Post a Comment