Сүлжээ


Компьютерын сүлжээ гэдэг нь холболтын сувгуудыг ашиглан холбогдсон компьютер, бусад мэдээллийн төхөөрөмжүүдийн (хэвлэгч, камер...) цогцолбор байгууламж кабелаар болон агаараар долгионоор холбогдож ажиллахыг хэлнэ. Компьютерын сүлжээний ачаар хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд нь мэдээллийн нөөц ба боломжуудыг хоорондоо хуваалцаж хүний бүтээмжийг өсгөж, мэдээллийг улам баяжуулж чанаржуулж өгдөг.
Сүлжээ нь дараах үүргүүдтэй
  • Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйлмессенжэр, чат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.
  • Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.
  • Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэхею. Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
  • Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.
  • Мэдээллийг хадгалах.
  • Аюулгүй байдал.
  • Хурд.

No comments:

Post a Comment

Нүүр

Компьютер  эсвэл  Тооцоолуур  гэдэг нь нэг буюу хэд хэдэн  төв процессор  өгөгдсөн заавар буюу  програмын  дагуу өөрийн системийн төхөөрөмж...